Х.Цогбаяр: Нум эвшээлгэж сум харвахад тэсвэр тэвчээр их шаарддаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их баяр наадмын өдөр Монгол Улсын Гарамгай харваач болон Спортын мастер гэсэн давхар цол хүртсэн хүн бол Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, БХЯ-ны харьяа “Алдар” спорт клуб, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Хорлоогийн Цогбаяр юм.
19 настай тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын “Гарамгай харваач” цол хүртэн гардан авсан юм. Өнгөрсөн жил Өсвөрийн сурын харваанд түрүүлж байсан түүнээс сэтгэгдлийг нь сонсов. “Амжилт гаргахад тусалж дэмжсэн “Жем Интернэйшнл” компанийн хамт олонд баярлаж талархаж буйгаа хэлье. Нум эвшээлгэж сум харвахад их тэсвэр тэвчээр шаарддаг” гэсэн юм. Тэрээр Улсын Их баяр наадмын сурын харваанд 40 сумнаас 35 онож хоёрдугаар байр эзэлсэн юм. Цол, шагналаа гардан авах үеэр түүнийг Төрийн тэргүүн "Мундаг хүү байна" хэмээн магтав.

Б.Болд