Баяр наадмын сурын харвааны шилдэг найман харваач тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2018-07-12 15:42:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн Баяр наадмын Үндэсний сурын харваанд оролцсон харваачид 2 өдөр цэц мэргэнээ сорьж 40 сум тавихаас 36-г тавьж өнөөдөр шилдэг  8 харваач тодроод байна.
Энэ үеэр Сурын талбайгаар орж Улсын мэргэн цол хүртээд буй Гарамгай харваач Т.Очиртой уулзав. "Би 9 дэх жилдээ харваж байна. Сүүлийн жилүүдэд сурын харваа хөгжиж, харваачдын тоо жилээс жилд нэмэгдэж тэр хэрээр чансаа өндөр болж байна. Энэ жил хуртай сайхан наадам боллоо. Ийм үед харваач хүн нум сумаа арчилж, тохируулж харвах учиртай” гэв. Тагнуулын ерөнхий газрын харьяа “Эрч” спорт хороо болон “Өндөр Уртын буянт” ХХК-ийн харваач тэрээр энэ жилийн баяр наадмын Урианхай сурын харваанд тэргүүлсэн юм. Энэ жилийн баяр наадмын Үндэсний сурын харвааны шилдэг 8 харваачыг танилцуулвал:
  • Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алдар Жем” багийн харваач Монгол Улсын мэргэн Дамирангийн Норжмаа-34 оноо,
  • Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, “Говь-Эрдэнэ кашмер” ХХК, “Мэргэн зэв” клубын харваач Монгол улсын мэргэн Гийнаагийн Батзаяа-32 оноо,
  • Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Баян Улзын хишиг” хоршооны харваач Батсүхийн Ганчимэг-31 оноо,
  • Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Хан-Уул дүүрэг, “Петровис” ХХК-ийн багийн харваач Монгол улсын мэргэн Батын Бутваан – 30 оноо,
  • Орхон аймгийн “Хангарьд” спорт хороо, “Энержи Ресурс” ХК-ийн харваач, Мягмарын Мөнх-Амгалан – 30 оноо,
  • Дорноговь аймгийн харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Э.Сайханчимэг – 30 оноо,
  • Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, “Монде” багийн харваач, Монгол Улсын гарамгай харваач Чагнаадоржийн Гандаваа – 29 оноо,
  • Өмнөговь аймгийн харьяат, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “Есүүхээ мэргэн” клубын харваач, спортын мастер Ганболдын Энхмандах – 29 оноогоор шилдэг наймд багтаад байна. Шилдэг эрэгтэй харваачдыг дурдвал:
  • Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, спортын мастер Баатарын Дашзэвэг – 33 оноо,
  • Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, спортын мастер, “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл” ХХК-ийн харваач Нармандахын Алтантулга – 33 оноо,
  • Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, “БЗД Бурхан халдун” группын харваач, спортын мастер Борын Зоригтбаатар – 32 оноо,
  • Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Монде” ХХК-ийн харваач, Монгол Улсын мэргэн Хасагын Болдбаатар – 31 оноо,
  • Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Орхон аймаг, “Хангарьд” спорт хорооны харваач, спортын мастер, аймгийн мэргэн Эрдэнэбатын Ганчулуун – 31 оноо,
  • Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, Багануур дүүргийн “Уурхайчин” багийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Жаргалсайханы Содномпил – 31 оноо,
  • Завхайн аймгийн Тэс сумын уугуул, “Монде” ХХк болон ХХБ-ны тамирчин, спортын мастер, аймгийн мэргэн Батхуягын Хатансайхан – 31 оноо,
  • Баян-Өлгий аймгийн Алтайн сумын уугуул, спортын мастер “Алдар” спорт хороо, “Жем” интернэшнл” ХХК-ийн харваач Нармандахын Алтансүх 31 оноогоор шилдэг наймд багтлаа.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ