“Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2018-07-10 19:24:45
Улаанбаатар / МОНЦАМЭ /. МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, хэл бичгийн ухааны магистр Б.Элбэгзаяа Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын түүхт ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон хүртлээ.
Тэрбээр 1997 онд МУИС-ийн Монгол хэлбичгийн ангийг дүүргээд хөдөлмөрийн гараагаа МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос эхлэн 21 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд “Өвс мэхийх дорно”, “Бодол хөрвөсөн цаг”, “Идэрийн цэнхэр эгшиглэн”, “Ээжийдээ бичсэн захидал” зэрэг тэмдэглэл, нийтлэл, уран сайхны 10 гаруй ном гаргасны дээр саяхан олны хүртээл болоод буй “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бичгийн Ажлын хэсэгт орж ажилласан юм.


Мөн “Сонгодог Монгол бичгийн үсгийн хичээнгүй тэг” 2 дэвтэр сургалт-судалгааны номын зохиогч, монгол хэл, бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор  10 гаруй жил цэнхэр дэлгэцээр хичээл зааж буй эрдэм судлалын хүн билээ.
Б.Болд
 
 
Холбоотой мэдээ