“Наадам-2018” үзэсгэлэн худалдаанд 22 сумын төлөөлөл оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-07-05 17:51:09
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу үндэсний их цэнгэл баяр наадмыг угтсан “Наадам-2018” үзэсгэлэн худалдаа маргааш Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд болно.

Үзэсгэлэн худалдаанд 22 сумын өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, баялаг бүтээгч иргэд, аж ахуй нэгжүүд оролцох аж. Үзэсгэлэн худалдаагаар төмс, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, айраг, аж үйлдвэрийн бараа, талх нарийн боов, мах, махан бүтээгдэхүүн, амьд мал /хонь, ямаа, үхэр, гахай гэх мэт/, мод, бут, цэцэг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээр оролцохоор урьдчилан бүртгүүлээд байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авах боломжтойг зохион байгуулагчид онцлов.

Аймгийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн оноос эхлэн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй нэгжийг дэмжих зорилгоор жилд 5-аас доошгүй удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэснээс өнгөрсөн хугацаанд “Цагаан сар”, “Хөдөлмөрийн амт” зэрэг хоёр удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулаад байна. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ