ХАА-н салбарт хамтран ажиллаж буй олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-07-05 16:46:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны удирдлага өөрийн салбарт хамтран ажиллаж буй олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж ХАА-н салбарт цаашид ажиллах боломжийн талаар ярилцав.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй яамны холбогдох албаны хүмүүс тус салбарт 2019 онд олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдтэйгээ хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдээ ярилцлаа. Уулзалтад Дэлхийн банк, АХБ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ХХААБ, “Мерси Кор”, “Дэлхийн Зөн”, Европын сэргээн босголт хөгжлийн банк, “Адра” зэрэг олон улсын байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг, “Хил хязгааргүй малын эмч нар” зэрэг ТББ, манай улсад суугаа АНУ, Канад, ОХУ, Чехийн ЭСЯ-дын төлөөлөл оролцов.
Уулзалтаар Мал эмнэлгийн ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон Бэлчээрийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, ирэх онд дээрх чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжуудийн талаар хэлэлцэв.
Б.Болд
 
Холбоотой мэдээ