Нэгдсэн Эмнэлэг “Хүүхдийн өрөө”-тэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-05 20:07:22

Дархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлгийн захиргаанаас санаачилж өрнүүлсэн “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” аяны хүрээнд аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн дарга Э.Төгөлдөрийн санаачилж хэрэгжүүлсэн “Хүүхдийн өрөө”-ний нээлт болов.

Гэмтэл согогийн тасагт эмчлүүлж байгаа түлэгдсэн, бэртсэн, гэмтсэн, ослоос үүдэн хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд, асран хамгаалагчдад таатай болон ээлтэй орчин бүрдүүлж  тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж эрүүл саруул болж эдгэрнэ гэдэгт итгэл найдвар бэлэглэх зорилгоор уг өрөөг байгуулж тохижуулсан байна. Мөн үеэр тус аймгийн хүүхдийн “Шонхоодой ардын цирк”, “Залуучууд” театр, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон тус аймгийн сайхан сэтгэлт хүмүүсийн 4.8 төгрөгийн тусламж дэмжлэгээр засч тохижуулсан нь энэ юм.

                                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ