ЕХ-ноос гарсных нь хариуд худалдааны ашигтай хэлэлцээр байгуулахаа санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-29 14:23:18
ВАШИНГТОН. /ТАСС/. Европын Холбооноос /ЕХ/ гарсных нь хариуд Франц улстай худалдааны ашигтай хэлэлцээр байгуулахаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронд санал болгожээ. Энэ тухай “The Washington Post” сонин мэдээлэв.
 
Д.Трамп өнгөрсөн 4 дүгээр сарын 24-н Цагаан ордонд Э.Макронтой уулзах үеэрээ худалдааны асуудлуудыг хэлэлцжээ. Энэ үеэр тэрбээр Франц улс ЕХ-г яагаад орхиж болохгүй гэж хэмээн тус улсын төрийн тэргүүнээс асуусан байна. ЕХ-ноос гарсны хариуд тус нийгэмлэгээс илүү ашигтай нөхцөлд худалдааны гэрээ байгуулахыг тэрбээр Э.Макронд санал болгожээ. Цагаан ордон энэ мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
 
Axios” цахим хуудасны мэдээлснээр бол энэ уулзалтынхаа үеэр Д.Трамп мөн ЕХ бол худалдааны салбарт Хятадаас ч дор хэмээн Э.Макронд хэлсэн аж.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ