Аймгийн аж үйлдвэрийн салбарын хөгжлийг удаан байна гэж дүгнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-21 15:18:02
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аж үйлдвэрийн салбарын хөгжил удаан байна гэж аймгийн статистикийн хэлтсээс саяхан гаргасан “2017 оны аж үйлдвэр, барилга, тээвэр, холбооны салбарын танилцуулгад дурджээ.
Хөдөө аж ахуйд түшиглэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, судлагдсан орд газар, олон жилийн нөөцтэй Сайхан сумын нүүрсний уурхай, Бүрэгхангай сумын төмрийн хүдрийн орд, Орхон сумын Мааньтын шохойн ордыг зөв менежментээр байгаль орчинд ээлтэй бодлогоор дэмжих, ард иргэдээ экологийн аюулгүй бүтээгдэхүүнээр хангах бодлогыг барьж ажиллахад онцгой анхаарах шаардлагатай гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өнгөрсөн онд 3651.5 сая төгрөг болж өмнөх оноос 33.5 хувиар буурч, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 4.5 сая төгрөг болсон нь өмнөх оноос 0.3 багассан дүн гарчээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ