Малчид ногт зангидаж, аргал түүж уралджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-21 12:39:33
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сумын "Малчин түмний баяр" урлаг, спортын бага наадам боллоо.
Малчдын урлаг, спортын наадамд Харгал баг тэргүүн байранд шалгарч, Хужирт баг хоёрдугаар байранд оржээ.
Нум сум харвах, ногт зангидах, нргал түүх, буухиа тэмцээнээр малчид өрсөлдсөний дээр урлагийн авьяасаараа уртын дуу, харилцаа дуу, монгол бүжиг, ардын болон зохиолын дуу гэсэн төрлөөр шилдэгээ шалгаруулсан байна.
“Малчин түмний баяр”-ын Эрэн багийн иргэн, сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Болдбаатар ивээн тэтгэсэн хүчит бөхийн барилдаанд аймгийн начин О.Энхтүвшин түрүүлж, сумын харцага О.Энхбаатар үзүүрлэн, аймгийн начин Э.Түвшинбазар, аймгийн заан Д.Эрдэнэсайхан нар шөвгөрчээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ