"Сармай дээлт" хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-20 21:46:31

Завхан/МОНЦАМЭ/.Завханы хүнсний Завхан Баялаг компани 88 дахь жилдээ "Сармай дээлт" чихрийг үйлдвэрлэж байна. Сармай дээлт чихэр тус компанийн энэ жилийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр шалгарчээ.
Тиймээс аймгийнхаа зах зээлд сайн борлуулагддаг төдийгүй Завханы нэрийн хуудас болохын зэрэгцээ өөр аймаг хотуудад өргөнөөр хэрэглэж байгаа тус чихрийн үнийг нэмэхгүй харин зуны гурван сар урамшуулалт худалдаа зохион байгуулж байна. Өнөөдөр тус чихэр нэг уут нь 1500 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Өнөөдөр манай үйлдвэр 20-иод төрлийн чихэр, дарс болон ундаа жүүсийг үйлдвэрлэж байна. Энэ зургадугаар сарын байдлаар сармай дээлт нь хамгийн их борлуулалттай байна. Тиймээс бид сармай дээлт чихрийн нэр хүндийг хадгалахын зэрэгцээ чихрийн жор, уламжлалыг нь сэргээж амт чанарыг нь улам сайжруулахыг зорьж байгаа. “Сармай дээлт” нь Завханчуудын хол ойрын гийчдэдээ өгдөг бэлэгний дээж, тавгийн идээний гол чимэг болж ирсэн түүхтэй. Бусад аймгуудын болон хотын томоохон үйлдвэрүүд ч чихэр хийж чадахгүй болсон энэ үед “Сармай дээлт”- ээ нутгийнхаа брэнд бүтээгдэхүүн болгож сав баглаа боодлыг нь шинэчилж, нэр төрлийг нь нэмснээр энэ чихрийн технологи нь уламжлагдаж сайжирсаар байгаа. Манай үйлдвэр “Самартай чихэр”, “Сүүтэй ирис”,” Чамайг даа” зөөлөн чихэр, “Баялаг” хатуу чихрийг жилд 20 орчим тонн үйлдвэрлэдэг  хэмээн Завхан Баялаг ХХК-аас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ