Хоёр талын харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-06-18 10:15:34
НАЙРОБИ. /Синьхуа/. Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеньятта болон Замбийн Ерөнхийлөгч Эдгар Лунгу нар Найроби хотноо яриа хэлэлцээ хийж, хоёр улсын эдийн засгийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэл гаргаж, аялал жуулчлал, тээвэр, холбоо, худалдаа, хөрөнгө оруулалт, агаарын тээвэр зэрэг салбарт хийгээд бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Кени улсад хувийн айлчлал хийсэн Замбийн ерөнхийлөгч далайн эргийн Килифи хотын коллежид зочилж, тус улсын аялал жуулчлалын салбарын хөгжилтэй биечлэн танилцсан ажээ. 
 
Э.Хулан
 

Холбоотой мэдээ