Автобуснуудын хурдыг хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2015-12-03 16:46:30

Зорчигч тээврийн хэрэгслийн жолооч нар сүүлийн үед осол аваар ихээр гаргах болсон учир автобуснуудын хурдыг хязгаарлах арга хэмжээ авах болжээ. 

Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд автобусны жолооч хүн дайрч гэмтээсэн хэд хэдэн осол гарч, иргэдийн дунд айдас төрүүлээд байгаа. Тиймээс уг нөхцөл байдалтай холбогдуулан Зам тээврийн яам Нийслэлийн автозамын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын хурдыг хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Ингэхийн тулд хурд хэмжигч төхөөрөмж автозамууд дээр суурилуулах шаардлагатай. Тиймээс НЗЦГ-т шинээр сервер суулгах тоног төхөөрөмжийн бэлтгэлийг хангах үүднээс 170 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна.

Мөн НЗДТГ-тай хамтран зорчигч тээврийн компаниудтай байгуулсан гэрээнд нэлээд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ