Д.Трамп, Ким Жөн Ун нар үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурлаа

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-12 14:17:15
СИНГАПУР. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар яриа хэлэлцээ хийснийхээ дараа үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зуржээ.

Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр “Бид маш чухал, дэлгэрэнгүй баримт бичигт гарын үсэг зурж байна” гэж Д.Трамп хэлжээ.

Харин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун энэ талаар хэлэхдээ “АНУ-ын төрийн тэргүүнтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурсан явдал нь хоёр улсын харилцааны шинэ эхлэл бөгөөд бид цаашид томоохон өөрчлөлтийг харж байна” гэжээ. Түүнчлэн тэрбээр уулзалтыг зохион байгуулахад хүчин чармайлт гаргасанд Д.Трампт талархал илэрхийлсэн байна.

Үр дүнгийн баримт бичигт талууд гарын үсэг зурснаар Америк-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө.  
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ