МАН- ын бүлэг ИТХ- ын ээлжит хуралдааныг хууль бус гэж мэдэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-03 14:58:19

Дундговь аймгийн ИТХ- ын ээлжит 13 дугаар хуралдаанд МАН-ын бүлэг оролцох боломжгүйгээ илэрхийлж, ИТХ-ын ажлын албанд мэдэгдэл хүргэв. МАН-ын бүлгийн дарга О.Бат-Эрдэнэ хуралдааны танхимд мэдэгдэхдээ  хуралдаанд оролцохгүй байх хэд хэдэн шалтгааныг дурьдсан юм.

Тодруулбал, 2014 оны 5 дугаар сарын 24- ны өдөр хуралдсан ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаас гаргасан тогтоолууд тухайлбал ИТХ-ын тэргүүлэгчдийг шинээр батлах тухай тогтоолыг Монгол Улсын дээд шүүх хүчингүй болгосон байтал тэр тогтоолоор бүрдсэн ИТХ-ын тэргүүлэгчид 13 дугаар хуралдааны товыг гаргасан. Нэг үгээр хэлэхэд хүчин төгөлдөр бус тэргүүлэгчид хурлын тов гаргасан нь энэ хуралдаан хууль бус болж байгаа гэв.

Мөн аймагт хуваарилагдах орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 60-аас доошгүй хувийг сумдад хуваарилах ёстой байтал үүнээс аймагт эргүүлж татахаар төсвийн төсөлд оруулан хэлцэх гэж байгаа.  2014 оны 9 дүгээр хуралдааны тогтоолыг  энэ хуралдаанаар дахин хэлэлцэж, Ерөнхий сайдын захирамж хүчинтэй байхад Засаг даргад С. Од-Эрдэнийн нэрийг дахин дэвшүүлэх гэж байгаа нь  хууль зөрчсөн үйлдэл гэж  мэдэгдэв.

Энэ хуралдааныг Үндсэн хуулийн 47, 50 дугаар зүйл болон бусад хууль тогтоомж зөрчсөн хууль бус хурал  хэмээн МАН- ын бүлэг үзжээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ