ЕХ: Ираны шийдвэр нь цөмийн хөтөлбөртэй нь холбоотой хэлэлцээрийн заалтуудыг зөрчөөгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-06 10:26:11
БРЮССЕЛЬ. /ТАСС/. Иран улсын уран баяжуулах цар хүрээгээ өргөжүүлэхэд бэлтгэж эхлэх тухай шийдвэр нь Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний зүйл заалтуудыг зөрчөөгүй. Гэсэн хэдий ч энэ шийдвэр нь Ираны эрх баригчдад итгэх итгэлийг бэхжүүлэхэд тус болохгүй гэж Европын Холбооны /ЕХ/ төлөөлөгч мэдэгджээ.  
 
Өмнө нь Ираны удирдагч бөгөөд шашны тэргүүн аятолла Али Хаменеи Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын хэлэлцээр тасалдсан тохиолдолд хэрэгжүүлэх үүднээс уран баяжуулах цар хүрээг өргөжүүлэхэд бэлтгэж эхлэх тухай зааврыг Ираны атомын эрчим хүчний байгууллагад өгсөн юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ