Абади: Зөвшөөрөлгүй Ирак руу цэрэг илгээх нь зүй бус хэрэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-03 12:31:03

ЛОНДОН. /TASS/. Улсаас нь зөвшөөрөл аваагүй байж Иракт тусгай хүчний цэргүүд байрлуулах нь зүй бус хэрэг юм гэж тус улсын Ерөнхий сайд Хайдер аль-Абади мэдэгдсэн байна.

Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаа өрнүүлэх зорилгоор АНУ тусгай ажиллагааны цэргийн шинэ хүч Ирак руу илгээх болсонтой холбогдуулан тэрбээр мэдэгдэл хийжээ.

Иракийн тусгаар тогтнолыг хүндлэлгүй, зөвшөөрөл авалгүй, ямар ч зохицуулалтгүй Иракт гадаадын тусгай болон энгийн хүчнийг илгээж, үйл ажиллагаа явуулж болохгүйг Иракийн Засгийн газар онцолж байна гэж тэрбээр мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ