Эгийн тэнгист 185 дүрвэгч хүүхэд живжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-03 12:12:27

ЖЕНЕВА. /Anadolu/. Турк, Грекийн хоорондын Эгийн тэнгист 2015 онд 185 дүрвэгч хүүхэд живсэн тухай НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээллээ.

“Эгийн тэнгист энэ жил живж амиа алдсан хүмүүсийн 30 хувь нь хүүхэд байна. Эгийн тэнгист нийтдээ 590 хүн амиа алдсаны 185 нь хүүхэд гэсэн үг” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн хэвлэлийн төлөөлөгч Сара Кроу хэлсэн байна. 10 дугаар сард 90 дүрвэгч хүүхэд Эгийн тэнгист живж амиа алджээ.

Газар дундын тэнгист живж  амиа алдсан 3500 гаруй хүний 30 хувь нь хүүхэд байгааг  НҮБ-ын Хүүхдийн сангийн статистик мэдээнд дурдсан нь 2015 онд 1000 гаруй хүүхэд уг тэнгист амиа алдсаныг харуулж байна.

Энэ жил Газар дундын тэнгисийг туулсан хүний тоо 878 мянга байгаа нь өнгөрсөн оноос 4 дахин өндөр байна гэж Олон улсын шилжин суурьшилтын байгууллага мэдэгдсэн юм.

Одоог хүртэл, Газар дундын тэнгисийг туулж чадалгүй 3563 хүн живсний дотор 589 хүн Турк, Грекийн хооронд живжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ