Манай жүдочидтой Азербайжаны шигшээ баг хамтарсан бэлтгэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-03 11:49:04

Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны урилгаар өнөөдөр Азербайжаны жүдо бөхийн эрэгтэй шигшээ баг Улаанбаатар хотноо ирлээ.

Азербайжаны нэгдүгээр шигшээ багт дэлхийн чансааг тэргүүлэгч Рустам Оружов тэргүүтэй шилдэг бөхчүүд багтжээ. Тэднээс -100 кг-д барилддаг дэлхийн аварга Илхан Маммадов болон дэлхийн чансааг тэргүүлэгч Элмар Гасимов нар Токиогийн Их дуулга тэмцээнд оролцоод манай улсад хамтарсан бэлтгэл хийх юм. Чиндаогийн Гран при-д ОУХМ Д.Төмөрхүлэгийг ялсан 66 кг-ын шилдгүүдийн нэг Нижат Шихализада гэмтлийн улмаас манайд ирсэнгүй. Харин Азербайжаны шигшээ багийг Бээжингийн олимпийн хүрэл медальт Мовлуд Миралиев /-100 кг/ багаа ахлан ирж байна.

Азербайжаны шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, 60 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгчдийн нэг Орхан Сафаров, ДАШТ-ий хүрэл медальт Илгар Мошзиев, 73 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч Рустам Оружов, 81 кг-д Европын залуучуудын АШТ-ий хүрэл медаль Абдулхагг Расуллу, 90 кг-д Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Рамин Гурбанов, 90 кг-д Мехдиев Маммадали, +100 кг-д Европын залуучуудын АШТ-ий мөнгөн медальт Ушанги Кокаури нар байгаа бол дасгалжуулагчаар Мовлуд Миралиев, Фархад Маммадов, Рахими Хусейн, Рашад Алакбаров нар багтжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ