Аймгийн Цагдаагийн газар шинэ хөтөч машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-29 18:32:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар Лексус-570 маркийн шинэ хөтөч машинтай боллоо.

Машиныг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, тэргийг хариуцан ажиллах алба хаагчдад түлхүүрийг нь гардууллаа.

Аймгийн Цагдаагийн газрын даргын унаа нь тухайн нутаг дэвсгэрийн хөтөч машины үүргийг гүйцэтгэж, төрийн өндөрлөгүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид ирсэн үед аюулгүй байдлыг ханган ажилладаг байна. Өмнөх машины хувьд ашиглалтын хугацаа дуусч, техникийн үзүүлэлтүүд нь шаардлага хангахгүй болсон тул аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар орон нутгийн төсвөөс 75 сая төгрөг хуваарилан арга хэмжээ авчээ.

Дашрамд дурдахад, тус газарт өмнөх жилүүдэд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр бүрэн тоноглогдсон хөдөлгөөнт эргүүлийн гурван машин авч өгч байсан юм.

Ө.Нурболат

 


Холбоотой мэдээ