Бэлгийн замын халдварт өвчинд өсвөр үеийнхэн түлхүү өртөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 21:06:00

2015 оны 10 сарын байдлаар хүн амын дунд гарсан халдварт өвчний 20,4 хувийг бэлгийн замын халдвар эзэлж буйг “Эрт илрүүлж хамтдаа сэргийлье” өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн байгууллага мэдээлэв.

Нэгдсэн эмнэлгийн БЗДХ-ийн их эмч А.Долгоржав  ярихдаа бэлгийн замын халдвартын 50 гаруй хувийг тэмбүү эзэлж, байна.Ялангуяа 15-19 настай охид, хөвгүүд энэ төрлийн халдварыг тээж  байгаа нь бэлгийн боловсрол дулимаг буйтай холбоотой гэв.

Эрүүл мэндийн газар,ДЗМОУБ-ын Төв ОНХХ, Нэгдсэн эмнэлэг хамтран  ХДХВ/ДОХ-тай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулж, зохиосон өдөрлөгөөр 300 орчим өсвөр үеийнхэнд мэдлэг дээшлүүлэх сургалт, хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээн,гарын авлага тарааж, флашмоб бүжиг зохион байгуулжээ. Тус аймагт ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол 2008 онд бүртгэгдсэн байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ