Нэгдсэн эмнэлэгт 200 гаруй сая төгрөгийн шүдний тоног төхөөрөмж хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-28 17:20:58
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Архангайн аймгийн иргэн Ш.Биндэръяа нарын хүсэлт санаачлагаар БНСУ-ын иргэн “Гу үн дентал” компаний захирал Ким Юн Тэг, “Соншим” шүдний эмнэлгийн эмч Хун Сон Гуан нарын хандиваар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий шүдний иж бүрэн тоног төхөөрөмжийг өнөөдөр үнэ төлбөргүй хандивлалаа.

Архангай аймгийн хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдож, ирээдүйн суурь өвчний суурь болж байгаа шүд цоорох өвчлөлийн тархалт цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүдийн дунд 85 орчим хувьтай байгаа бөгөөд жил ирэх тусам нэмэгдэж 90-ээс дээш хувийн тархалттай байгаа судалгаа байдаг байна. Өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн шүдний кабинет нь шинэ тоног төхөөрөмжтэй болсноор шүдний зураг авах, сувгийн эмчилгээ хийх боломжтой болж байгаа юм байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ