Жүжигчин Вилл Смит Хөлбөмбөгийн “ДАШТ-2018”-ын албан ёсны дууг дуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-23 14:11:17
МОСКВА. /ТАСС/. ОХУ-д болох Хөлбөмбөгийн ДАШТ-2018-ын албан ёсны дууг Америкийн жүжигчин, хип-хоп дуучин Вилл Смит болон дуучин Ники Жем нар хамтран бичиж байгаа тухай Пуэрто-Рикогийн дижэй Нельсон мэдэгджээ.  

Энэ дууг В.Смит Албанийн дуучин Эра Истрефитэй хамтран дуулах бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногт клипнийхээ зураг авалтанд орсон байна.

Хөлбөмбөгийн ДАШТ-2018-ын албан ёсны ‘Colors’ гэдэг дууг танилцуулж байгаагаа тус тэмцээний албан ёсны түнш Coca-Cola компани өмнө нь мэдэгдсэн юм. Энэ дууг америкийн дуучин Жейсон Деруло Колумбын дуучин Малума нар хамтран дуулжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ