Эмнэлэг, сургуулийнхан суултад нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-22 17:43:21
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, ажилчид цалин нэмүүлэх тэмцэлд нэгдэж, Баганат талбайд суулт хийлээ. Нэгдсэн эмнэлэгт 360 гаруй ажилтантайгаас өнөөдрийн суултанд 80 шахам хувь нь хамрагдсан байна. Мөн үеэр сургууль, цэцэрлэгийн багш нар ч сууж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх шаардлагыг тавилаа.
Эмч эмнэлгийн ажилтны цалинг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүргүүлэхээр эрүүл мэндийн албан хаагчид, ажилчид жагсаал зохион байгуулсан. Тус шаардлагын дагуу “Төрийн нарийн бичгийн даргийн үүрэг гүйцэтгэгч” өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр хариу өгсөн ч тодорхой шийдэлгүй, үр дүн гарах хэмжээний биш хариу өгсөн тул суулт зарласан бөгөө орон нутгууд ч ийнхүү нэгджээ.
                                                                                                        Б.Мөнхзул
Холбоотой мэдээ