Сэкиваке Точиношин 10 даваатай башёг тэргүүлсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-22 16:32:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй Японы мэргэжлийн сумогийн 5 дугаар сарын Нацү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд Сэкиваке Точиношин Чиёотайрюүг давснаар 10 даваатай болж, Озэки цолны болзол хангахад улам ойртлоо. 

Харин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Эндог, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Котоошогикүг тус тус давснаар 9 даваа, нэг унаатай болж, нэг ч унаагүй яваа Точиношинг нэхсээр байна. Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров өрсөлдөгч Шодайг төвөггүй давж 6 даваа 4 унаатай болов.

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр залуу бөх Абид унаснаар 3 даваа, 7 унаатай болсон бол Чиёошома Мөнхсайхан Митакүэмид унаснаар 2 даваа, 8 унаатай боллоо. 
 
Д.Өлзий
 

Холбоотой мэдээ