Граунд гольфын анхны тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт Граунд гольфын холбоо үүсэн байгуулагдсаны нэг жилийн ойг тохиолдуулан олон улсын тэмцээний алт, мөнгөн медальт Р.Лхагвасүрэнгийн нэрэмжит тэмцээнийг Биеийн тамир, спортын газраас Арвайхээр хотод зохион байгууллаа.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон уг тэмцээнд нийт 86 тамирчин насны гурван ангиллаар оролцсоны дотор Монголын Биеийн тамир, спорт хорооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ч.Наранбаатараар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид хүрэлцэн ирсэн байв.
Граунд гольфын спорт нь Өвөрхангай аймагт шинээр хөгжиж байгаа ба аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал орон нутагтаа санаачлан үүсгэж, Граунд гольфын холбоог байгуулан ажиллаж байна.

Б.Батчимэг