Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад 15 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
САНКТ-ПЕТЕРБУРГ. /ТАСC/. Энэ долоо хоногийн сүүлчээр ОХУ-ын хоёр дахь том хот болох Санкт-Петербургт эхлэх гэж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад 15 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна гэж тус хотын захирагч Георгий Полтавченко мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
Г.Полтавченко хэлэхдээ "Энэ оны Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад 100 гаруй орны 15 мянган орчим өндөр дээд түвшний болон албан ёсны төлөөлөгчид, тэдний дотор Франц улсын Ерөнхийлөгч Эмманунэль Макрон, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцохоор байна. Мөн 70 гаруй орны томоохон компаниудын төлөөлөгчид энэ чуулга уулзалтад оролцоно" гэжээ.

Энэ сарын 24-26-нд болох Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь дэлхийн эдийн засгийн томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. Уг чуулга уулзалт нь ОХУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор болдог. Гадаад улс орнуудын төр ба засгийн газрын тэргүүнүүд, олон улсын байгууллагууд болоод томоохон компаниудын удирдагчид, шинжээчид болон хэвлэл мэдээллийн салбарынхан энэ энэ арга хэмжээнд оролцдог уламжлалтай.
Э.Хулан