Энэ жил 886 мянган цагаач, дүрвэгч Европт иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-02 12:11:02

НҮБ. /NHK/. Энэ жил Европт ирсэн дүрвэгч, цагаачдын тоо өнгөрсөн жилийнхээс дөрөв дахин их байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллага мэдэгдэв.

Ойрхи Дорнод, Африк болон бусад газраас Европ руу ирсэн цагаач, дүрвэгсдийн тоо одоогийн байдлаар 886 мянга хүрээд байна гэж тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Уильям Шпиндлер мэдэгдэв.

Мөн 11 дүгээр сард 140 мянган хүн Европ руу ирсэн нь өнгөрсөн сарынхаас буурсан үзүүлэлт юм гэж тэрбээр мэдэгджээ.

Цагаач, дүрвэгсдийн хагас нь хүүхэд, эмэгтэйчүүд байна гэж НҮБ болон бусад байгууллагууд мэдээлэв. Мөн тэдний мэдээлснээр, ямар нэг байдлаар эцэг, эхээсээ салсан хүүхдүүд ганцаараа ирж байна.

Өвлийн улирал ирж байгаатай холбогдуулан хүүхдүүд аюулд өртөх магадлал нэмэгдэж байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн хэвлэлийн төлөөлөгч Сара Кроу дурдав.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ