Алтанцөгц суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-18 17:09:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгүй аймгийн Алтанцөгц сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бахыт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тул Сонгуулийн тухай хуулийн дагуу нөхөн сонгууль явуулахаар болжээ.

Нөхөн сонгуульд Монгол Ардын Нам болон Ардчилсан нам оролцохоо илэрхийлж, улмаар Монгол Ардын Намаас Б.Гүлнар, Ардчилсан Намаас С.Шаяхмет нарын нэрийг тус тус дэвшүүлжээ. Аймгийн Сонгуулийн хороо намуудаас нэр дэвшүүлсэн иргэдийн материалыг хянаж үзээд, энэ сарын 14-ний өдөр бүртгэх шийдвэр гаргасан байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгууль ирэх сарын 24-ний өдөр болох ажээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ