Хилс хэрэгт хэлмэгдсэн 500 гаруй хүн нөхөн олговор авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-18 12:13:34
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 1930-аад оны үед хэлмэгдэж цагаатгагдсан 1500 гаруй хүн байдаг.  
Аймгаас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль”-ийн дагуу 2018 оны 5 дугаар сарын байдлаар 524 хүнд 530 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ.
Мөн 1960-аад онд “Намын эсрэг бүлэг” хэмээх хэрэгт хэлмэгдэн албан тушаал бууран ажиллаж байсан Арвайхээр сумын иргэн Л.Бямбадорж агсанд нэг өрөө байрыг нөхөн олгосон бол Гучин-Ус сумын иргэн, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч н.Балжирын гэр бүлд орон байрны нөхцлөө сайжруулахад нь зориулж 30 сая төгрөг олгосон байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөн олговор авахаар бүрдүүлсэн иргэдийн материалыг аймгийн ИТХ-ын Ажлын албанд хүлээн авч байгаа ба хэлмэгдэгчийн одоо амьд сэрүүн байгаа эхнэр буюу нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдийн судалгааг шинэчлэн Улсын комисст хүргэх ажил хийгдэж байгаа аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ