Өндөржүүлсэн бэлэн байдлыг энгийн зэрэгт шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 19:25:19

Наймдугаар сарын сүүлчээр Дорноговь аймгийн Өргөн сумын малчин Р.Батчулууны хот болон Улаанбадрах сумын хоёрдугаар багийн нутаг Хавирга гэдэг газарт нутаглах малчин П.Дэлгэрсайханы хотонд хонины цэцэг өвчин гарч холбогдох  байгууллагын тогтоол шийдвэрийн дагуу тус газруудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.

Цэцэг өвчин гарсантай холбогдуулж улсын нөөцөөс 40 мянган тонн урьдчилан сэргийлэх вакциныг зарцуулсан бол процеллоз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 14 сумын 400 мянга гаруй хурга ишгэнд хийжээ.

Цэцэг өвчнөөр нийт 37 мал өвчилснийг устгалд оруулсан бөгөөд дахин нэмж мал өвчлөөгүй учир Улаанбадрах суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг есдүгээр сарын 03-нд цуцлаж зөвхөн Өргөн суманд хоёр пост дээр зургаан хүнийг ажиллуулж байгаа тухай аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлсэн юм.  Хэрэв өвчний шинж тэмдэг дахин илрэхгүй бол арваад хоногийн дараа Өргөн суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцлах юм байна. 

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд