Даланзадгад хотын хэмжээнд нохой устгалын төсөв байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-01 21:59:04

Хотын хэмжээнд нохой устгалыг урьд жилүүдэд орон нутгийг хөгжүүлэх санд тодорхой төсөв гарган тендрээр шалгаруулан явуулдаг байсан байна. Харин энэ жилийн хувьд 18 сая төгрөг төлөвлөн багуудын ИНХ-аар хэлэлцүүлэн батлуулж, уг ажлыг эхлүүлжээ.

Өнгөрсөн хаврын нохой устгалыг “Төгс оёдол” компани шалгаран төсвийн 50 хувь буюу 9 сая төгрөгийг олгосон байна. Ингээд үүнээс хойш нохой устгал явагдаагүй бөгөөд сүүлийн энэ нохой устгалаар 500 гаруй нохой устгасан аж. Улмаар дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор тус ажил зогсож, энэ 7 хоногт үлдэгдэл төсөвт нь багтааж 400 гаруй нохойг устгасан байна. Цаашид нохой устгах төсвийг орон нутгийг хөгжүүлэх санд тусгаагүй бөгөөд ер нь тусгадаг ч үгүй юм байна.

Иргэдийн эрүүл ахуй, аюулгүй орчинг бүрдүүлэх үүднээс иргэдээр хэлэлцүүлэн батлуулсан ч Аудитын газраас акт гаргасан учраас цаашид нохой устгалын ажилд төсөв байхгүй болж байгаа юм. Гэсэн ч иргэдийн хувьд золбин нохойны асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг ирүүлсээр байна.

Өмнөговь С.Сумьяа

 

Холбоотой мэдээ