Мөрөн хотын нийтийн эзэмшлийн талбайд 28000 мод тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-14 10:31:11
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нийтийн эзэмшлийн талбайд "Ногоон мөрөн 3" төслийн хүрээнд 28000 мод тарих ажил эхэллээ. Төслийн хүрээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй идэвхтэй ажил хайж байгаа 70 иргэнийг өдрийн 28000 төгрөгөөр цалинжуулан 10 хоног ажиллуулж байгаа ажээ.
Нийтийн эзэмшлийн талбайд тарих 28000 модны 70 хувийг энэ хавар тарьж үлдсэн 30 хувийг ирэх намар нөхөн сэргээлт хийх журмаар тарих гэнэ. Мод нийлүүлэх тендэрт Улаанбаатар хотын Баянцөөгт компани ялсан бөгөөд 7 төрлийн модыг нийлүүлж байгаа ихэвчлэн хайлаас мод нийлүүлж байгаа ажээ. "Ногоон Мөрөн 3" төслийг Мөрөн сум, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хот тохижилт үйлчилгээний төв хамтран хэрэгжүүлж байна.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ