Амжилт гаргасан багш, сурагчиддаа мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-13 20:43:50
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ийн Эко гуравдугаар сургуулийн захирал С.Тулга энэ жилээс ЭЕШ-д 800 оноо, улсын төрөлжсөн олимпиадад тэргүүн байр эзэлсэн багш, сурагчиддаа мөнгөн шагнал олгож байхаар шийдвэрлэсэн байна.
Тус сургуулийн захирлын энэхүү шийдвэр багш, сурагчдад амжилтын төлөө зүтгэх, мэдлэг чадвараа дайчлан ажиллах ташуур болж байгаа аж. Захирлын шинэхэн шийдвэрийн анхны эздээр “монголын түүх” хичээлийн улсын олимпиадад хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн П.Буяннэмэх багштай 12а ангийн сурагч Г.Отгонхуяг, бэлтгэсэн багш Э.Сарангэрэл нар байлаа. Сургуулийн захиргаанаас багш, шавь хоёрт тус бүр 300.000 төгрөгийн мөнгөн шагнал олгохын зэрэгцээ сурагч Г.Отгонхуягийн бага ангийнх нь багш П.Пүрэвцэцэгт мөн 100.000 төгрөгийн мөнгөн шагналын батламжийг захирал С.Тулга гардуулан өгчээ. Бэлтгэсэн шавиа амжилтанд хүргэсэн мэргэжлийн багшаас гадна анхны эрдмийн суурийг эхнээс нь бат бөх тавьж өгсөн бага ангийн багшийн зүтгэл энэхүү амжилтын бас нэгэн тулгуур нь хэмээн тус сургуулийн удирдлага үзсэн учраас ийнхүү бага ангийн багшид мөнгөн урамшуулал олгосон байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ