Цэцэрлэгийн хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэгэрээ өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-12 17:41:04
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний цагаан толгой “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн боллоо. Тэмцээнд Баруун-Урт сумын 11 цэцэрлэгийн 100 гаурй хүүхэд оролцож, замын хөдөлгөөний мэдлэгээ сорин өрсөлдсөн юм. Энэ жилийн тэмцээн улсын хэмжээнд өрнөж буй Бяцхан зорчигч аяны хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог гэдгийг аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Т.Ганзориг хэллээ.

Мөн тэрээр “Аймгийн  хэмжээнд 2016, 2017 онуудад зам тээврийн осолд өртөн амь насаа алдсан, гэмтэж бэртсэн иргэдийн тоо өмнөх жилүүдээс 1,2-2,3 дахин өссөн үзүүлэлттэй байсан. Тиймээс бид урьдчилан сэргийлэх олон төрлийн ажлыг сарын аяны хүрээнд зохион байгуулсан. Үүний үр дүнд 2018 оны нэгдүгээр улиралын байдлаар дээрх тоонууд буурсан үзүүлэлттэй байгаа.” гэдгийг нээлтийн үгэндээ онцоллоо.

Өнгөрөгч онд аймгийн хэмжээнд дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Инэнхдээ сургууль цэцэрлэгийн орчинд осолд өртөх нь элбэг байдаг байна. Тиймээс энэхүү тэмцээний ач холбогдол бол маш өндөр. Бид намар сургуулийн срагчдынхаа дунд зохиосон бол энэ удаад цэцэрлэгийн  хүүхдүүдийн дунд зохиож байна. Оролцогч багуудын ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэг жилээс жилд дээшилж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.  

Тус тэмцээнийг аймаг сумын ЗДТГ, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар /БСГ/ Улаан загалмай хороо /УЗХ/, аймгийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/ хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

“Баруун-Урт сумын гурав, дөрөвдүгээр сургуулиуд, мөн нэг цэцэрлэг дөрвөн замын дунд байдаг. Эдгээр сургуулиудын хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл хамгийн өндөр. Тиймээс бид энэ сургуулиудын хажуугаар өнгөрч буй замуудад хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээг сайтар байрлуулж өгөхийг уламжилсан. Үүнээс гадна сургууль цэцэрлэгийн хэмжээнд зам тээврийн хөдөлгөөнд хэрхэн соёлтой оролцох, үүнээс хэрхэн сэргийлэх талаарх мэдлэг мэдээллийг хүүхдүүдэд тогтмол өгөх чиглэлийг газрын зүгээс өгдөг. Сургууль цэцэрлэгүүд маань ч холбогдох газруудаас сургалтуудыг тогтмол авдаг. Гэвч яг орчинд нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийхгүй бол хүүхдүүд хэдий их мэдээлэл авлаа ч эрсдэл байсаар байна.” гэдгийг аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалма хэллээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ