Чуулганаар ирэх онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, гурван асуудал хэлэлцэнэ.
Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ дахь намын бүлгүүд өчигдөр буюу энэ сарын 10-нд дээрх хоёр асуудлыг хэлэлцэж, төсөлд тусгах санал, дүгнэлтээ нэгтгэсэн юм.

Харин үдээс хойш буюу 15.00 цагт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Ерөнхий сайдад тавьсан “Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар” асуулгын хариуг сонсох юм.
Ч.Ариунболд