Цагдаагийнхан 80 бүтээлч ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-10 21:36:39
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидийн шийдвэрээр аймгийн цагдаагийн байгууллагын 80 жилийн ойг ирэх долдугаар сард тэмдэглэнэ.
Тус аймгийн цагдаагийн байгууллага 80 жилийн өмнөх энэ өдөр буюу 1938 оны тавдугаар сарын 11-нд Дотоод явдлын Яамны сайд, өрлөг жанжин Х.Чойбалсангийн тушаалаар дотоодыг хамгаалах анги нэртэйгээр байгуулагдаж байжээ.
 - Манай хамт олон цагдаагийн байгууллагынхаа түүхт ойг угтаж, 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байна. Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт байгаа тус цагдаагийн байгууллагад ажиллаж  байсан үе үеийн хүмүүстэй уулзалт зохион байгуулсан. Мөн цагдаагийн байгууллагын түүхийн анхны номыг бүтээж байна. Алба хаагчдын нийгмийн асуудал, байгууллагынхаа тохижилтыг сайжруулах ажил жигдэрлээ гэж аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Гомбо ярилаа.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид цагдаагийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах талаар дэмжлэг үзүүлэхийг чиглэлийг аймгийн Засаг даргад өгсөн байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ