Бэлтгэл хурандаа А.Лхагвад "Хүндэт профессор" цол олголоо

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-01 15:25:48

Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн доктор, профессор, бэлтгэл хурандаа  А.Лхагвад ХСИС-ийн "Хүндэт профессор" цол олгосон байна. 

А.Лхагва нь төрд 51 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаагийн  28 жилд нь Хууль сахиулахын их сургуульд ажиллажээ. "Өнгөрсөн хугацаанд Их сургуулийн маань нэр дөрвөн ч удаа өөрчлөгдөж,  12 захирлын удирдлаганд хамтарч ажиллалаа. Сургуулийн удирдлага, хамт олон миний хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлсэнд талархаж байна" гэж  Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ой, шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулж ХСИС-ийн дээд шагнал “Хүндэт профессор цол”-ыг хүртэхдээ тэр хэлэв. Тэрбээр бие дааж 13, бусад эрдэмтэн судлаачидтай хамтарч арваад ном гаргасан байна.  Зөвхөн энэ онд ХСИС-аас  хууль зүйн таван доктор төржээ. Түүний гарын шавь нараас Б.Алтангэрэл, Ахисан шатны боловсролын сургуулийн захирал, доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Ж.Мөнхболд нар нь доктор болсон байна.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ