"Алтай ЭЕШ -2018” сорилго шалгалтын нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-10 15:23:17
Говь-Алтай /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн нэрэмжит “Алтай ЭЕШ” сорилго шалгалт хоёр дахь жилдээ Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд зохиогдохоор өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн, Хууль Зүйн Байнгын Хорооны дарга Ш.Раднаасэд, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар оролцож, сурагчдад амжилт хүслээ. 
Сорилго шалгалтад тус аймгийн 18 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 700 сурагч математик, физик, англи хэлний хичээлээр давхардсан тоогоор 1440 сурагч шалгалт өгнө.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачилгаар 12 дугаар анги төгсөх сурагчдыг Элсэлтийн Ерөнхий Шалгалтад бэлтгэх, сурагчдын мэдлэгийн түвшинг ахиулах улмаар хүссэн сургууль мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор өнгөрсөн жилээс “Алтайн ЭЕШ” элсэлтийн ерөнхий шалгалтын сорилгыг зохион байгуулж байна. 
Өнгөрсөн жилийн “Алтай ЭЕШ-2017” элсэлтийн ерөнхий шалгалтын сорилгод 12 дугаар ангийн 796 сурагч математик, физик, нийгэм, англи хэлний хичээлээр давхардсан тоогоор 2118 шалгалт өгч байсан юм.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ