АТГ-ын даргыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэхийг дэмжсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилох саналыг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Ерөнхийлөгчийн саналд Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн улс орнуудын Авлигын төсөөллийн индексийн дүнгээр Монгол Улс 2017 онд 180 улсаас 103 дугаар байранд орж, ухарсан, АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд ахиц дэвшил гараагүй, мөн дээрх хүмүүсийн албан тушаалын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн онд дуусгавар болсныг дурьджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн www.president.mn цахим хуудсаар явуулсан нээлттэй санал асуулгад 6405 иргэн оролцож, АТГ-ын даргад 179 хүн, дэд даргад 317 хүний нэрийг тус тус дэвшүүлснээс Д.Даваа-Очир,
Ж.Батсайхан нар олонхийн санал авсан хэмээжээ.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, “АТГ-ын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь хууль зөрчсөн үйлдэл. Тус газрын дарга, дэд даргыг дараах гурван тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөх хуулийн заалттай.
Нэгдүгээрт, өөрөө хүсэлт гаргасан бол, хоёрдугаарт, биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй тохиолдолд, гуравдугаарт бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үед. Одоогоор АТГ-ын дарга, дэд дарга нар өөрсдөө хүсэлт гаргаагүйгээс гадна эрүүл мэндийн хувьд ажил, үүргээ гүйцэтгэх боломжтой бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй. УИХ дээрх албан тушаалтнуудыг Авилгын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу 6 жилийн хугацаагаар томилсон. Ийм нөхцөлд Хууль зүйн байнгын хороо уг саналыг хэлэлцвэл Үндсэн хууль, холбогдох хуулиудыг зөрчсөн болно” гэлээ.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэхгүй байх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

Ч.Ариунболд