Баянгол сумын сургуулийн санаачлагаар сурагч солилцоо явагдлаа

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-12-01 11:19:13

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Улсын тэргүүний ЕББД сургуулийн санаачлагаар Мандал сумын ЕББД 2-р бүрэн дунд сургууль хамтран “Сурагч солилцоо” хөтөлбөрийг энэ сарын 23- 27-ны хооронд хэрэгжүүлжээ.

Тус үйл ажиллагаанд Баянгол сумын Улсын тэргүүний ЕББД сургуулийн Д.Энхтүвшин багштай 12б анги, Мандал сумын  ЕББД 2-р сургуулийн Д.Оюунтуяа багштай 12б ангиуд хөтөлбөрт оролцжээ. Хөтөлбөрийн хүрээнд Баянгол сумын бүрэн дунд сургуулийн 12б ангийн суралцагч М.Оюунбаатар, Мандал сумын 2-р сургуулийн 12б ангийн суралцагч Д.Болор-Эрдэнэ нар солигдон суралцаж “Сурагч солилцоо” хөтөлбөрийг амжилттай эхлүүлжээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тухайн хоёр суралцагчийн гэр бүлийнхэн, сургуулийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаад тус сургуулийн захиргаанаас талархал илэрхийлсэн байна.

Сэлэнгэ аймаг  Ч.Отгонцэцэг 

 

Холбоотой мэдээ