Умард Солонгос: Шахалт үзүүлснээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж чадахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-07 10:42:35
ПХЕНЬЯН. /Киодо/. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд шахалт үзүүлэх тактик ашиглаж байна гэж АНУ болон Японыг Умард Солонгос шүүмжилсэн тухай “Киодо” агентлаг мэдээллээ.

Солонгосын  хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах дорвитой арга хэмжээ авах хүртэл нь Умард Солонгост шахалт үзүүлэх бодлогоо баримталсаар байх болно гэж АНУ болон Япон мэдэгдсэнтэй холбоотойгоор Умард Солонгосын ГХЯ ням гарагт буюу өчигдөр мэдэгдэл хийсэн байна.

Уг мэдэгдэлд “АНУ уур амьсгалыг эвдэж, нөхцөл байдлыг хүндрүүлэхээр үйлдлүүд хийж байна. Хэрвээ Вашингтон шахалт үзүүлж, сүрдүүлэхээ зогсоохгүй бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал шийдвэрлэгдэхгүй” гэжээ.
 
Мөн уг мэдэгдэлд “АНУ болон Өмнөд Солонгосын жишгээр Япон улс манай улстай хэлэлцээ хийхийг оролдож байна. Хэрвээ шахалт үзүүлэхээ зогсоохгүй бол япончууд манай улсын нутаг дэвсгэрт хэзээ ч хөл тавьж чадахгүй” гэсэн байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ