А.Меркель, Э.Макрон болон П.Порошенко нар уулзаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-04 19:23:03
БЕРЛИН. /ТАСС/. Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар энэ сарын 10-нд Германы Ахен хотод уулзаж магадгүй байна. Энэ тухай ХБНГУ-ын Засгийн газрын төлөөлөгч Мартина Фиц өнөөдөр сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
 
М.Фицийн хэлснээр, Агуу Карлын нэрэмжит олон улсын шагналыг Э.Макронд гардуулах ёслол энэ сарын 10-нд болох бөгөөд уг ёслолын үеэр А.Меркель үг хэлэх аж. Түүнчлэн ёслолд П.Порошенко зочноор уригджээ. Арга хэмжээний үеэр гурван талын дээд хэмжээний уулзалт хийх боломжийг А.Меркель үгүйсгээгүй байна.
 
“Хэрэв талууд энэ үеэр уулзалт хийвэл Украин дахь нөхцөл байдлын талаар санаа бодлоо солилцоно” хэмээн М.Фиц хэлжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ