Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-04 08:50:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын нэгдүгээрт Засгийн газраас энэ оны 3 дугаар сарын 30-нд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг сонсох аж. Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийнэ.

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийг үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.
 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ