Л.Оюун-Эрдэнэ: Англи, Австрали, АНУ-д парламентын гишүүдийг албадан ирүүлэх захирамж гаргадаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлагын асуудлаар ОХУ, ХБНГУ, Франц, Япон, Австрали, БНХАУ, БНСУ, АНУ зэрэг улс орнуудын туршлагыг судалж, харьцуулсан судалгаа хийсэн. Түүний судалгааны үр дүн болон гишүүний ёсзүй, хариуцлагын талаар товч тодруулсан юм.
-УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал нийгмийн шүүмжлэлд ихээхэн өртдөг. Тэгвэл уг асуудлыг бусад улс орон хэрхэн зохицуулсан байдаг юм бэ?
-УИХ-ын гишүүний ёсзүй, хариуцлагын асуудлаар гадны 10 орчим улсын Дэгийн тухай хуульд судалгаа хийсэн. Хоёроос гурван хуулийн ферм, Төрийн байгуулалтын байнгын хороо, судалгааны компани энэ судлагаанд оролцсон. Манай УИХ-ын Дэгийн тухай хуульд бүх зохицуулалт байгаа хэрнээ хууль зөрчсөн тохиолдолд яах вэ гэдэг хариуцлагын тогтолцоо нь байхгүй байна. Жишээлбэл, УИХ-ын гишүүн хуралдаа суухгүй таслаад байвал яах вэ гэвэл энэ тохиолдолд ямар арга ч хэмжээ байхгүй. Таслаад байж болно л гэсэн үг. Сануулга өгнө л гэсэн байгаа юм. Гэтэл бусад улс орнуудын тухайд хуралдаан даргалагч бичгээр Ёс зүйн хороонд хандана. Ёс зүйн хороо тухайн гишүүний хуралдаанд оролцох эрхийг нь хасна, эс бол сонгогчдод нь мэдээлнэ. Улирал бүхэнд ирцийг олон нийтэд мэдээлж байдаг. Ийм олон нарийвчилсан зохицуулалт байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүн ирдэггүй. Манайд бол карт хийчих гэж утасдаад, эсрэг кноп гэж явдаг. Харин Англи, Австрали, АНУ-д албадан авч ирэх захирамж гаргадаг. Үгүй бол тухайн хүнийг түдгэлзсэнд тооцдог. Нэг үгээр хэлбэл, тийм, үгүй гэдэг санал өгөхгүй байх зохицуулалт хийдэг. Мөн зарим улс орнууд гишүүн үг хэлэхдээ аливаа нэг байр суурийг дэмжиж үг хэлчихээд санал өгөхдөө эсрэг өгсөн тохиолдолд тухайн гишүүний санал түтгэлзэнэ. Энэ бол манайд маш элбэг тохиолддог доголдол шүү дээ. Ер нь бол УИХ-ын гишүүн хариуцлагатай байх, УИХ-ын нэр хүнд олон нийтийн дунд унахгүй байх нь гишүүдийн ёс зүйн асуудал хамгийн чухал. Зөвхөн эрхийг нь яриад байдаг, гэтэл хариуцлага нь тодорхой бус явж ирсэн. УИХ-ын Дэгийн тухай хуулийг парламент бүхэн өөрсөддөө зориулж өөрчилж байсан.
-Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг та боловсруулах уу?
-УИХ-ын гишүүн С.Бямбацогт бид хоёр гишүүдийн хариуцлагын асуудлыг олон улсын түвшинд аваачихын тулд хуулийн төсөл өргөн барина. Үүн дээр парламентын гишүүд ямар байр суурь илэрхийлэхийг бодлогын судалгааны хүрээлэнгүүд, хэвлэл мэдээлэл, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд маш сайн анхаарал хандуулаасай гэж бодож байна.
-УИХ-ын гишүүн ажил үүргийн хувьд ч, хувь хүний ёс зүйн үүднээс ч хуралдаа суух, цагтаа ирэх үүрэгтэй. Үүнийг хуулиар зохицуулах боломж хэр вэ?
-УИХ-ын гишүүн бол хөдөлмөрийн цагаар гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн албан хаагч шүү дээ. Цалин авч байгаа, бүтэн цагийн албан тушаалтан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах ёстой. Бусад улсад ийм зохицуулалтаар явдаг. Жирийн нэг төрийн албан хаагч ажилдаа ирэхгүй бол халагдаж таарна. Халдаг субъект нь тодорхой. Харин гишүүдийг халдаг субъект байдаггүй. Зөвхөн сонгуулиараа зохицуулдаг. Аль ч улсад парламентын гишүүдийн халдашгүй дархан байдал гэж байдаг. Гэхдээ энэ нь хурал таслах ч юм уу, гэмт хэрэгт холбогдоод хуулийн хариуцлагаас мултрах хэрэг огт биш. Парламентын гишүүдийн бүрэн эрх гэдэг нь эрсдэлтэй зүйлд өөрийнхөө байр суурийг илэрхийлэхэд нь хууль, хяналтын байгууллага хамгаалахыг хэлдэг. Харин манайх илүү хялбар байдлаар ашигласаар байгаад энэ нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Олон улсад парламентын гишүүд нь эрхтэй бас үүрэгтэй байхад манайхан эрхтэй хэрнээ үүрэг нь тодорхой биш байгаа юм. Энэ асуудлыг олон улсын жишигт хүргэж, төлөвшүүлэх, эрх зүйн зохицуулалт хийх юм.
-Хурууны хээгээр ирц бүртгүүлэх талаар яригдаж байна. Ийм жишиг олон улсад хэр байна вэ?
-Зимбабве, Уганда зэрэг улсуудад хурууны хээгээр арга буюу ирц бүрдүүлдэг. Яагаад гэхээр эхнэр нөхрөө өмнөөсөө явуулж, санал өгүүлдэг учраас. Гэтэл Монгол Улс 27 жилийн турш ардчилсан, парламентын ёсыг төлөвшүүлчихээд, Азидаа загвар парламентын улс болчихоод хурууны хээгээр санал өгөхгүй бол болохгүй гэх байдалд хүрч байгаад харамсаж байна.
-Гэхдээ хурууны хээгээр санал өгөхөд бусдын өмнөөс санал өгдөг "төгөлдөр хуурдалт"-ыг үгүй болгоно гэж байгаа шүү дээ?
-Зарим оронд биеийн хэлээрээ саналаа өгдөг юм билээ. Жишээ нь, Англид тийм, үгүй, түтгэлзсэн гэсэн гурван хаалгаар мэтгэлцээнийхээ дараа гараад явдаг. Ихэнх улс мөн бүлэг, байнгын хороон дээрээ маш нарийн, сайтар ярилцаж, чуулганы хуралдаанд бүлгийн дарга нар нь танилцуулаад явдаг. Санал зөрүүтэй зүйл байвал бичгээр өгдөг бол манайд бүлгийн хуралдаандаа юу ч хэлээгүй мөртөө чуулганы хуралдаан дээр бүгд үг хэлж, улс төрждөг нь парламентын цагийг үр ашиггүй өнгөрөөхөд хүргэж байгаа юм.
-Мэтгэлцээн, санал хураалтыг тусад нь явуулах нь зүйтэй гэсэн санал хэлэлцүүлгийн үеэр гарч байсан. Энэ талаар?
-Ихэнх улс орны парламентад мэтгэлцээн, санал хураалт нь тусдаа явдаг. Мэтгэлцээн дээр зарчмын зөрүүтэй байр сууриудаа илэрхийлээд, санал хураахдаа бөөнөөрөө орж хураалгадаг. Манайд хэлэлцэх асуудал бүрт мэтгэлцээд, дараа нь шууд санал хураадаг. Ингэхээр хуулийн төсөл батлагдахад шаардлагатай санал хураалтын тоо дутмаг гардаг. Эдгээр жишгийг нарийвчлаад нийгмийн хэлэлцүүлэгт оруулахаар ажиллаж байна.
-Ёсзүйн дэд хорооны эрх хэмжээ тун хангалтгүй байна гэж та шүүмжилсэн. Энэ хороог бие даалгах, хараат бус байх ямар боломж байна вэ?
-Гадаад улс оронд парламентын Сахилгын хороо, Ёсзүйн хороо гэж асар өндөр эрх мэдэлтэй байгууллага байдаг юм байна. Хуулиар эрхийг нь олгосон учир парламентын гишүүдийг А-Я хүртэл зарлахад уурлах эрх байдаггүй. Гэтэл манай Ёсзүйн дэд хороонд хэнд ч гай халдаахгүй гишүүдээ аваачиж тавьдаг. Тэр нь парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар прокуророос бичиг орж ирэх үед л хуралддаг. Уг нь сар бүр хуралдаж, улирал бүр тайлан гаргадаг, олон нийтийн шүүмжилж байгаа асуудлыг авч хэлэлцдэг байх ёстой юм. Гэх мэтчилэн олон зохицуулалтыг манай Дэгийн хуульд тусгаж өгөх шаардлагатай байна.

Н.Гантуяа