Хүүхдийн мөнгөний асуудлаарх төслүүдийг нэгтгэж хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороо тус тус хуралдах хуваарьтай байна.
Эдийн засгийн байнгын хороо “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаархи Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох зэрэг хуваарь гаргажээ.
Үдээс хойш Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслүүд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж. Мөн Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдах тов гарчээ.

Н.Туяа