Энэ онд шинээр таван худаг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 18:44:05

Энэ жил Дундговь аймагт худаг ус дөнгөж таваар нэмэгджээ. Худаг ус шинээр гаргах болон хуучин худаг засварлахад улсын төсвөөс хөрөнгө гаргадаг байсныг энэ жилээс больсон нь шинээр гаргах худаг усны тоо ингэж багасах шалтгаан болсон байна.

Худаг ус гаргаж, засварлах ажилд сумд орон нутгийн хөгжлийн сангаасаа хөрөнгө гаргах болсон бөгөөд өнөө жилийн хувьд  Өндөршил, Сайнцагаан, Өлзийт зэрэг цөөн сум орон нутгийн хөгжлийн сангийнхаа нийт 73 сая төгрөгөөр гүн өрмийн 5 худаг шинээр гаргаж, 178 сая төгрөгөөр 110 энгийн  худаг засварласан байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд