Төмс, хүнсний ногооны үнэ урьд жилээс нэмэгджээ

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 18:40:14

Энэ хавар аймгийн хэмжээнд 4400 гад төмс тарьсны 92 га, 547 гад хүнсний ногоо тарьсны 175 гаг алдсан нь зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлж, үнэ өслөө.

Андууд худалдааны төв болон бусад дэлгүүр, хоршоодын жижиглэнгийн үнээс харахад төмс килограмм нь 1800-2200 төгрөг, лууван 1500 төгр өг, манжин 1600 төгрөгийн үнэтэй байгааг өнгөрсөн жилтэй харьцуулахад 300-500 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ зун зуншлага муу, хур бороо тааруу байсан нь газар тариалангийн салбарт хүндээр тусч, үнийн өсөлт цаашид ч буурахгүй байх төлөвтэй байна хэмээв. Харин иргэд өндөр өртөгтэй хүнсний ногоог их хэмжээгээр авч чадахгүй, зөвхөн жижиглэнгээр худалдан авч байна.

2015 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх  үндсэн чиглэлд үр тариа 64334 га,  төмс 4615 га,  хүнсний ногоо 1033 га-д буюу нийт 69982 га-д тариалахаар  зорилт дэвшүүлсэн аж.

Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд