Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн айлчлал амжилттай өндөрлөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө.
Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж 4 дүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалхсан юм. Мөн айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг амжилттай зохион байгуулан цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов./Хамтарсан хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын талаар http://montsame.mn/read/87837 уг холбоосоос уншина уу/
Мөн айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гандан Тэгчилэн Хийд болон шашны байгууллагуудын хамтран зохион байгуулсан эрхэмсэг хүндэт Кушок Бакула Римбүчийн 100 насны ойг тэмдэглэх арга хэмжээнд Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд хатагтай Сушма Свараж оролцож, хүндэтгэлийн үг хэлсэн юм. Эрхэмсэг хүндэт Кушок Бакула Римбүчи Монгол Улсад Энэтхэг улсаас суугаа Бүрэн эрхт Элчин сайдаар хамгийн олон жил ажилласан бөгөөд Энэтхэг-Монголын харилцааг хөгжүүлэх, Буддын шашныг Монголд сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулснаараа олны хүндэтгэлийг хүлээсэн билээ.
Айлчлалын төгсгөлд өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа.
Энэхүү айлчлал нь Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын түвшинд 42 жилийн дараа Монгол Улсад хийсэн айлчлал болсноороо мөн онцлог байлаа. Монгол, Энэтхэгийн харилцааг бататган гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой болсон юм.

Н.Туяа