Арменийн ерөнхий сайдад Никол Пашиняны нэрийг дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-26 10:49:21
ЕРЕВАН. /ТАСС/. Арменийн ерөнхий сайдад тус улсын парламентын сөрөг хүчний “Елк” бүлгээс сөрөг хүчний удирдагч Никол Пашиняны нэрийг дэвшүүлжээ. Энэ тухай тус бүлгийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Тус улсын нэг танхимтай парламентын 105 депутатаас 53 депутат  Н.Пашиняныг дэмжвэл тэрбээр ерөнхий сайд болох бөгөөд парламентын 40 гишүүн Н.Пашиняныг дэмжихээ хэдийнээ мэдэгдсэн байна. Хэрвээ өнгөрсөн лхагва гарагт эрх баригч эвслээс гарсан "Дашнакцутюн" намын депутатууд Н.Пашиняныг дэмжвэл түүнд дахин 6 хүний санал хэрэгтэй болох аж.
 
Арменийн эрх баригч Бүгд найрамдах нам парламентад 58, “Елк” 9, "Дашнакцутюн" 7 суудалтай юм. Мөн "Царукян" эвсэл 31 суудалтай аж.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ