Тогтвортой ногоон хөгжилд хүрэх замыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2015-11-30 13:19:54

Үндэсний статистикийн хороо, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн дэмжлэгтэйгээр БОНХАЖЯ-тай хамтран өнөөдөр “Тогтвортой, ногоон хөгжилд хүрэх зам: Бодлого, төлөвлөлт, үр дүнг хэмжих нь” сэдэвт олон улсын хурал зохион байгууллаа.

БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл энэхүү хурлыг нээсэн бөгөөд яамны зүгээс цаашид салбар дундын зохицуулалтыг хангаж, бүхий л салбарт тогтвортой хөгжлийг хангах, ногоон эдийн засгийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Ногоон хөгжлийг цогцлоож, эдийн засгаа солонгоруулан, ногоон чиг баримжаатай орон болоход олон талт хамтын ажиллагаа гол хөдөлгөгч хүч байна гэдгийг дахин онцлохын зэрэгцээ талуудын оролцоог хангах, бүхий л шатанд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх талаар үнэтэй зөвлөмж, санал санаачлага энэхүү хурлаас гарна гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм.

Хурлаар Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэх, ногоон хөгжлийн үзүүлэлтийг боловсруулсан туршлагыг хуваалцах,  Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудыг тооцоход тулгарч буй сорилт, бэрхшээл, боломжийн талаар хэлэлцлээ.

Холбоотой мэдээ